책 이미지
책 정보
· 분류 : 국내도서 > 종교/역학 > 기독교(개신교) > 기독교(개신교) 신앙생활 > 간증/영적성장
· ISBN : 9791185956114
· 쪽수 : 272쪽
· 출판일 : 2022-11-25
책 소개
목차
PART 01
1. Сайнмэдээ гэж юу вэ? … 5
Сайнмэдээ гэж юу вэ? Ивээл ерөөлтэй мэдээ! / Сайнмэдээгээр
амьдрах ёстой юу? Итгэлээрээ амьдрах ёстой юу! / Сайнмэдээний
өртөн мэт үйлчлээрэй / Сайнмэдээний хүч чадал л бодит байдлыг
ялан дийлж чадна.
2. Есүс Христийн тухай ярь (1) … 31
Есүс Христ мэндэлсэн нь / Бурханы хайрын баталгаа / Сайнмэдээний гол
цөм
3. Есүс Христийн тухай ярь (2) … 47
Загалмайг тунгаан бодохын хэрэгцээ / Есүсийн зовлон зүдүүр ба
баривчилгаа / Есүсийн зовлон зүдүүр ба Иудасын урвалт / Есүсийн
зовлон зүдүүр ба байцаалт / Есүсийн зовлон ба загалмай / Есүсийн
дахин амилалт
4. Авралыг өгөх Бурханы хүч чадал … 65
Аврал олох зам, Зөвхөн итгэ! / Сайнмэдээний хүч чадлыг амс! / Сайн
мэдээний үүргийг хүлээн ав
PART 02
Итгэлийг амсаж мэдрэх хэрэгтэй
1. Чи надад хайртай юу? … 85
Их Эзэн надад хайртай / Их Эзэний хайранд хариулт өгөөрэй /
Хайрын шинэ түүхээ бичээрэй.
2. Чин үнэн өчил ба дахин төрөлт … 101
Чин үнэн итгэлийн өчил / Дахин төрөх
3. Нүглийн уучлалын нигүүлсэл … 115
Гэмийн халдвар / Нүглийн уучлалын нигүүлсэл
4. Есүсийг дагадаг амьдрал … 129
Та үнэхээр Есүсийг дагах уу? Жинхэнэ дагалдагчийн замаар яв
PART 03
Итгэлийн хил хязгаараа тэл
1. Хүндэтгэл мөргөлөөр эхэл … 143
Итгэгч хүний амьдрал бол хүндэтгэл мөргөл / Үнэн мөргөл Түүнд өргө
2. Залбирлаар зэвсэглэ … 159
Хэрхэн залбирах вэ? / Юуны төлөө залбирах вэ? Яагаад залбирах ёстой вэ? / Ааваа, Та Өөрийн хүслээр хийгээрэй!
3. Тэнгэрлэг мэдээг дамжуул … 177
Ариун Сүнсийг хүсэмжлээрэй! / Тэнгэрлэг хүч чадлаар сайнмэдээг тунхагла / Тэнгэрлэг хайрыг дамжуулаарай.
4. Цаг үеүдэд хандсан Бурханы хүсэл тэмүүлэл … 193
Түүхийг удирдан захирагч Бурхан / Энэ цаг үед хандсан Бурханы хүсэл тэмүүлэл
PART 04
Нөхцөл байдлыг ялан дийлдэг сайнмэдээ
1. Амийн гол … 209
Цангалт үгүй амьдрал / Ариун Сүнсний дүүрэн байдлыг эрэлхийлээрэй.
2. Тэнгэрийн хаалгыг нээдэг ер бусын амьдрал … 223
Газрын зүйлс ба тэнгэрийн зүйлс / Бурханы алдар / Ялгуулсан амьдрал
3. Дүүрэн баяр хөөрийг амс … 239
Бодит байдлыг ялан дийлдэг сайнмэдээ / Дүүрэн баяр хөөрийг амс
4. Тэнгэрлэг эрх чөлөөг амс … 251
Ариун Сүнс ирэхэд гайхалтай түүх өрнөдөг / Ариун Сүнсний хүч чадлын ундарга болсон Есүс / Ёховагийн тааламжит жилийг тунхагла.
저자소개
책속에서
Сайнмэдээний хүч чадлыг мэдэрсэн хүн нь Есүс Христэд өөрийнхөө бүх зүйлээ өргөж, сайнмэдээний төлөө итгэлтэйгээр босон алхаж чаддаг нэгэн. Есүсийн арван хоёр дагалдагч дундаас арав нь сайнмэдээний төлөө амиа зориулсантай адил бидний итгэлийн ахмад үеийнхэн ч мөн амь насаа сайнмэдээнээс харамлалгүй өргөж чадсан юм.
Сайнмэдээнээс ичдэг амьдрал биш сайнмэдээгээр сайрхаж чаддаг ерөөлтэй амьдралаар амьдраарай. Энэ бол сайнмэдээний хүч чадал, эрх мэдэл мөнөөс мөн. Амьдралын бүх асуудал бэрхшээл дунд зөвхөн Есүс Христээс зуурдаг, ялагч нэгэн байх учиртай. Бурханы алдрын төлөө ашиглагдсан гайхалтай амьдрал нь сайнмэдээгээр боломжтой бөгөөд зөвхөн сайнмэдээ л бодит байдлыг ялан дийлэх хариулт юм.
Бурханы хайраар аврагдаж, Түүний хүүхэд болсон бид ялагчийн амьдралаар амьдарч чадна. Учир нь миний дотор Есүс Христийн хүч чадал, сайнмэдээний хүч чадал оршин байгаа. Муу сүнсний ямар ч довтолгоог бид няцааж ялан дийлж чадна.
Сайнмэдээний хүч чадлыг авсан хүн болон авч чадаагүй хүн хоёр асар их ялгаатай. Тэдний ялгаа амьдралд нь тохиолдох бэрхшээлээс харагддаг. Сайнмэдээний хүч чадлыг авсан нэгэн ямар ч бэрхшээлийн дунд Бурханд хандан залбирч, магтан дуулаад, Бурханы хүч чадлаар түүнийг ялан дийлж чаддаг. Есүс Христ түшиг тулгуур нь болдог. Харин сайнмэдээний хүч чадалгүй ертөнцийн хүмүүст түшиг тулгуур үгүй. Ийм итгэл найдваргүй хүн амьдралын хүнд, хэцүү нөхцөл байдлын дунд цөхөрч, туйлдан амиа хорлох тухай ч боддог.
Есүс Христээр өнгөрсөн цаг үе ба шинэ цаг үе хуваагддаг. Христийн өмнөх үе ба дараа үе гэж хүн төрөлхтний түүх ч мөн хуваагддаг. Библи бас хуучин шинэ гэрээ гэсэн хоёр хэсэгтэй. Бид хуучин биш харин шинэ гэрээний цаг үед амьдарч байна. Христ үхлээс амилан, дээш өргөгдсөний дараа Ариун Сүнс ирж, чуулганууд байгуулагдсан. Ариун Сүнс бууж ирснээс хойших цаг үед та бид амьдарч байна. Тэгвэл энэ цаг үед хандсан Бурханы хүсэл тэмүүлэл бол "Бүх үндэстэн Бурхан руу эргэн ирэх" юм.




















